Дөргөн сумын иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангагдаж эхэллээ.

Хар ус нуурын хаяа дэрлэн орших Дөргөнчүүдийн хувьд ундны усны асуудал хамгийн тулгамдсан асуудал болж шийдэх гарц хайсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Ховд аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Бөхчулууны Пүрэвдорж тус суманд төрийн бус байгууллагынхаа санаачлагаар байгуулсан ус цэвэрлэх байгууламжаа хүлээлгэн өгчээ. Тэрээр өнөөдөр УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхийг аймгийн сонгуулийн хорооноос гардан авах ёстой. Гэвч УИХ-ын гишүүний үнэмлэх гардан авахаа чухалчилсангүй.  Тойргийнхоо нэг ч гэсэн сумын ард иргэдийн хамгийн чухал хэрэгцээ болсон ундны усыг цэвэршүүлэх байгууламжаа хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Дөргөнчүүд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж байна.  
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ