Үс засуулахад оюун билиг хурц, цэцэн мэргэн болох сайн.

-Аргын тооллын 8 сарын 14. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 11. онгоц-18 од, шар луу, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:46-21:06.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад оюун билиг хурц, цэцэн мэргэн болох сайн. Гэвч бар, туулай жилтнээ цээртэй.
-Хулгана, бич, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтэн сөрөг муу.
-Наадам хийх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм сургах, буяны үйл, дээдэст бараалхах, зэтгэрийг номхтгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Цэрэгт мордох, модны үйл, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, байшингийн суурь тавих, гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ