Маргааш замд гарах, мал худалдан авахад муу өдөр.

-Аргын тооллын 8 сарын 16. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 13. элдэв тэнгэртэн-20 од, цагаан морь, түлэх барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:48-21:03.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Бар, нохой, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Цэргийн ба догшин үйл, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, хатуу үйлд сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийх, хутга мэсний үйл, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эм найруулах, замд гарах, мал худалдан авахад муу.
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ