-Аргын тооллын 1 сарын 10. Мягмар (Ангараг) гараг / 2017 /


-Аргын тооллын 1 сарын 10. Мягмар (Ангараг) гараг / 2017 /
-Билгийн тооллын шинийн 13, улаагчин тахиа, суудал уул, мэнгэ 1 цагаан, гөрөөсөн толгой-4 од, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:20.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), бар(0340-0540), туулай(0540-0740), морь(1140-1340), хонь(1340-1540), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад аз жаргал ирнэ. Гэвч туулай, могой, морь, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, мэргэ төлгө, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, найр хийх, гуйлга гуйх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдан авахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал. 

              МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатар. Утас: 96616668

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ