"Мялзан" өвчний улмаас дэлхийд ховордсон хорхой Бөхөнгийн хорогдол нэмэгдсээр байна.


Ховд аймгийн Чандмань, Дарви сум, Говь алтай аймгийн Хөх морьт, Баянуул, Шарга сумдын нутаг дэвсгэрт бөхөн /мялзан/ халдварт өвчний улмаас үхэж хорогдсоор байна. Нөхцөл байдалтай  газар дээр нь  танилцахаар Ховд, Говь-Алтай  аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр ажлын  хэсэг  байгуулагдан тухайн сумдын Засаг даргын тамгын газартай хамтран голомттой нутаг дэвсгэрт ажиллажээ.  Тухайлбал: Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр,  Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Т.Баатарзориг,  Говь алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга н.Батмагнай, Мал эмнэлгийн газрын их эмч Алимаа нараар ахлуулсан ажлын  хэсэг голомтын бүс нутагт  ажилласан байна.  Ажлын хэсгийнхэн Ховд, Говь алтай аймгийн голомттой сумдаар ажиллах үеэрээ  нийт 727 бөхөн, 3 хар сүүлтийн сэг зэмийг  7 цэгт   зохих журмын дагуу  булж устгасан байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр дэлхийд ховордсон энэ амьтны хорогдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд зөвхөн Ховд аймгийн Чандмань, Дарви суманд л гэхэд 2017 оны 01-р сарын 13 ны өдрийн байдлаар 529 бөхөн хорогдсон байна.
















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ