Өвөлжилт хүндэрсэн аймгуудаас мах бэлтгэнэ.


Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байгаа. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг ХХААХҮЯ-аас шуурхай зохион байгуулахаар болсон байна. Ингэснээр хот суурин газар махны хомсдолд орохгүй бөгөөд үнийг тогтвортой барих  боломжтой юм байна.
Тэгвэл цаашид 17 аймгийн 130 орчим суманд цас нэмж орж, өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа. Иймд тэдгээр аймаг сумдын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр төлөвлөжээ. Нөөцөлсөн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулах юм байна. Мал, мах  бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдвэрлэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн сайдын урамшууллын зардлаас гаргахаар болжээ.


                                                                                                                                    А.ЦЭРЭНДУЛАМ
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ