Ховд аймгийн 15.793 өрх Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдана.



“Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа” орон даяар явагдаж байгаатай холбогдуулан Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж энэхүү ажлыг эхлүүллээ. Уг арга хэмжээнд Аймгийн засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Болорцэцэг, НХХЯамны мэргэжилтэн Р.Нарантуяа, аймгийн ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нар оролцлоо. Ховд аймгийн хэмжээнд 15.793 өрх энэ судалгаанд хамрагдах бөгөөд  Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг түүний гэр бүл Б.Чингисийнхээс эхэллээ. 











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ