Булган сумынхан сар бүр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.



Аж ахуйн нэгж байгууллагуудад “Нийтийн эзэмшлийн талбайг хариуцуулах тухай” сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 14-ны өдрийн А/195 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Булган сумын ЗДТГ-аас  ажлын хэсэг байгуулагдан,  удирдамжийн дагуу  бүх нийтийн цэвэрлэгээг  зохион байгуулсан байна. Бүх нийтийн цэвэрлэгээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд, сургуулийн сурагчид идэвхитэй оролцжээ.  Энэ үеэр нийт 6 машин хог хаягдлыг цэвэрлэн, сумын төвдөө цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэн ажиллалаа.  Бүх нийтийн цэвэрлэгээг цаашид сард нэг удаа  хийж байхаар төлөвлөсөн хэмээн Булган сумын Засаг даргын тамгын газраас мэдээллээ. 







 
 
 
        


  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ