Зэрэг суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулагдана.


Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07-р сарын 04 ний өдрийн хуралдаанаар хүн амын суурьшил ихтэй, ой хээрийн болон обьектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд тус бүр  Гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулахаар шийдвэрлэжээ. 




Дөрөвдүгээр зэрэглэлийн  Гал түймэр унтраах, аврах анги нь 47 албан хаагчтай байх стандарттай хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан дээрх ангиудыг 39 алба хаагчтай байхаар тогтоосон байна. Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Эрэн хайх, аврах салбарыг шинээр байгуулахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ