Монголын Скаутын холбоо, Ази Номхон Далайн бүсийн Жемборид Ховд аймгаас 70 хүүхэд 7 чиглүүлэгч багшийн хамт оролцоно.


Монголын Скаутын холбоо, Ази Номхон Далайн бүсийн Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант Чуулга-Зусланг 2017 оны 7-р сарын 27-с эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтад Ази-Номхон далай, Европ, Америк тивийн нийт 40 орны 2,000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4,000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нараас бүрдсэн 7,500 хүүхэд залуучууд оролцох юм. Энэхүү томоохон арга хэмжээнд Ховд аймгаас 70 хүүхэд 7 чиглүүлэгч багшийн хамт оролцохоор өнөөдөр Улаанбаатар хотыг зорилоо. 










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ