Аргын тооллын 8 сарын 23. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 23. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 2, хар морь, харцага-11 од, мод суудал, 1 цагаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Халуун эгэх-07:24.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:57-19:51.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ цээрлэ.
-Бар, нохой, гахай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтэн сөрөг муу.
-Тушаал дэвших, бурхан шүтээн амилуулж ном уншуулах, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, замд гарахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ