-Аргын тооллын 8 сарын 24. Пүрэв (Бархасвад) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 24. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 3, харагчин хонь, тугчин-12 од, хий суудал, 9 улаан мэнгэ, хотол чуулганы барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:59-19:49.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баясгалан, эд, мал баялаг төгөлдөр болох. Гэвч үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Туулай, гахай, бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтэн сөрөг муу.
- Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ