-Аргын тооллын 8 сарын 25. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 25. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 4, хөх бич, тугчин-12 од, гал суудал, 8 цагаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:00-19:47.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд баян, ноён болох сайн. Гэвч бар, туулай, нохой, гахай житнээ цээртэй.
-Хулгана, луу, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтэн сөрөг муу.
-Модны үйл, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, үхэгсдийн үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, хэрүүл тэмцэлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ