-Аргын тооллын 8 сарын 28. Даваа (Сумьяа) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 28. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 7, улаагчин гахай, эрхтний тэнгэрт-15 од, огторгуй суудал, 5 шар мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр, модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:04-19:41.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр цээрлэ.
-Туулай, хонь, гахай, нохой аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтэн сөрөг муу.
- Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах болой. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ