"Байгалийн амьтан, ургамлыг хамгаалах өдөр"-ийн хүрээнд зохион байгуулсан жүжигчилсэн тоглолтонд Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн оюутнууд тэргүүлэв

Image may contain: 4 people

Жил бүрийн 3-р сарын 3-ны өдрийг байгалийн амьтан, ургамлыг хамгаалах өдөр хэмээн дэлхийн олон улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил НҮБ-аас эл өдрийг “Том муурын ирээдүй" уриатайгаар тэмдэглэж байгаа бөгөөд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Оюутан залуучуудын танин мэдэхүйг нэмэгдүүлэх зорилгоор богино хэмжээний жүжигчилсэн тоглолтыг зохион байгууллаа. Тоглолтонд Ховд Их Сургууль, Политехникийн коллежийн оюутан, сурагчид оролцлоо. Үүнд:Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн оюутнууд тэргүүлж 300 000 мянган төгрөг, удаах байранд Ховд их сургуулийн Гадаад хэл соёлын сургууль шалгарч 200 000 мянган төгрөг, гутгаар байранд Политехник коллежийн сурагчид шалгарч 100 000 мянган төгрөг, тусгай байранд Ховд их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн  оюутнууд шалгарсан байна. 

Image may contain: 3 people, people smiling, people standing

Image may contain: 2 people, people sitting and people standing

Image may contain: 10 people, indoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ