2018 оны 05-р сарын 07,08-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, бороо шивэрнэ.



2018 оны 05-р сарын 04-ний өдрийн 20 цагаас 05-р сарын 05-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9м/с, өдөртөө зарим газраар 12-14м/с. Агаарын температур өнөө шөнө Алтайн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, маргааш өдөр 13-18 градус дулаан, бусад нутгаар өнөө шөнө 3-8 градус дулаан,  маргааш өдөр 20-25  градус дулаан байна.
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 3-8м/с, өдөртөө 10-12м/с. Агаарын температур өнөө шөнө 2-4 градус, маргааш өдөр 19-21  градус дулаан байна.

2018 оны 05-р сарын  06-наас 05-р сарын 10-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 07,08-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, бороо шивэрнэ.
Салхи: 06,07-нд 7-12м/с,зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 07,08-нд нийт нутгаар өмнөх өдрүүдээс бага зэрэг хүйтэрнэ гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ