2018 ОНЫ 05 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ



Энэ сарын агaaрын темперaтурын сарын дундаж нь Алтайн уулархаг нутгаар 5-9 градус, Алтайн өвөр говиор 15-19 градус, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим бaйх төлөвтэй. /зураг 1, 2/



Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй./зураг 3,4/

Алтайн өвөр говийн нутгаар, Их нууруудын хотгороор:Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.    Харин гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Алтайн уулархаг нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Хур тунадас: Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй.

Салхи шуурганы хувьд: Дээрх үеүдэд зарим газраар салхи 12-14м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-22 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь
 
2018 оны 5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, орох хур тунадасны хувьд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орохоор байна. 5 дугаар сард зарим нутгаар үе үе хүчтэй шороон  шуурга шуурч хуурайшилттай байх төлөв ажиглагдаж байгаа тул бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд муугаар нөлөөлж болзошгүйг анхаарна уу гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ