2018 оны 05-р сарын 07-ноос 05 дугаар сарын 14-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
07,08-нд зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас,10, 12,13-нд уулархаг нутгаар бороо шивэрнэ.
Салхи: Ихэнх хугацаанд 5-10м/с, зарим газраар 9-14м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: 07-нд нийт нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан , өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ