2018 оны 05-р сарын 21-нээс 05 дугаар сарын 28-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв



Хур тунадас:
24-нд ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас, 25-нд зарим газраар  ялимгүй хур тунадас орно.  
Салхи: 23, 24-нд ихэнх нутгаар 9-14м/с, Алтайн салбар уулсаар 18-20м/с, зарим үед түр зуур 22-24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур: 24-25-нд сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ