2018 ОНЫ 06 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ



Энэ сарын агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй байна. /зураг 1, 2/



1 дүгээр зураг.  06 дугаар сарын агаарын температурын урьдчилсан мэдээ

    

2 дугаар зураг.  06 дугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж

Энэ сард нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо орох төлөвтэй. /зураг 3,4/



3 дугаар зураг. 06 дугаар сард орох хур тунадасны урьдчилсан мэдээ



4 дүгээр  зураг.  06 дугаар сард ордог хур тунадасны олон жилийн дундаж /мм/

Алтайн өвөр говийн нутаг, Их нууруудын хотгороор: Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
Алтайн уулархаг нутгаар: Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 6-11градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи шуурганы хувьд: Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь
 
2018 оны 6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, орох хур тунадасны хувьд нийт нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орохоор байна. 6 дугаар сард зарим нутгаар үе үе хүчтэй шороон шуурга шуурч хуурайшилттай байх төлөв ажиглагдаж байгаа тул бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд муугаар нөлөөлж болзошгүйг анхаарна уу гэж аймгийн УЦУОШгазраас мэдээлээ.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ