2018 оны 06-р сарын 22-ноос 06-р сарын 26-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



Хур тунадас: 22,23,24-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 15-17м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

ҮЕР,УСНЫ СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

2018 оны 06 р сарын 20 ны 08 цагийн мэдээгээр сүүлийн өдрүүдэд орсон хур борооны улмаас Буянт голын усны түвшин 347 см хүрч, үерийн түвшнээс 7см ээр, Ховд голын усны түвшин 263см буюу үерийн аюултай түвшнээс 23 см ээр, Үенч голын усны түвшин 159см буюу үерийн түвшнээс 29см ээр тус тус давж, үерлэж байна. Иймд дээрхи голын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй ард иргэдийг үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ