Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөсөн 16 ажлын гүйцэтгэл 20 хувьтай байна

Image may contain: 3 people, people sitting

“Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах нь”
сэдэвт хэлэлцүүлгийг 2 дахь удаагаа зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд орон нутгийн агаарын бохирдолтын өнөөгийн төлөв байдал, агаарын бохирдлыг бууруулах арга зам, шинэлэг шийдлүүдийн талаар мэдээлэл солилцож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өмнөх хэлэлцүүлгээр гаргасан төлөвлөгөөт ажлын биелэлтэд хяналт тавьж, агаар бохирдуулагчийн эх үүсвэрийг багасгах талаар хэлэлцэж, харилцан санал солилцов.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэг, Эрүүл – Орчин Зөв Ахуй ТББ-ын тэргүүн Ш.Энхтайван болон аймгийн удирдах ажилтнууд, байгаль орчны салбар байгууллагууд, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

ВИДЕО:


Image may contain: 2 people, people sitting and suit

Энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 16 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж, орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Мөн аймгийн төвийн гэр хорооллын 5200 өрхийн түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, гэр хороолол руу татаж буй дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, сайжруулсан шахмал түлшээр айл өрхүүдийг хангах, 50-иас дээш тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа нам даралтын зуухтай 49 байгууллага, аж ахуйн нэгжийн зуухнуудыг буулгаж, төвлөрсөн дулаанд холбох зэрэг зорилтууд дэвшүүлсэн юм.
Тэгвэл энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр дээрх ажлуудын явц, үр дүнгийн талаар ажлын хэсгийнхэн танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөсөн 16 ажлын гүйцэтгэл 20 хувьтай байна. Тухайлбал: нам даралтын зуух ашиглаж байсан 49 аж аж ахуйн нэгж, байгууллагаас 15 байгууллага нь халаалтын асуудлаа шийдвэрлэж, 11 байгууллага нь төвлөрсөн халаалтад шилжиж, 4 байгууллага нь цахилгаан халаалт хэрэглэхээр болжээ.

Image may contain: 11 people, people sitting and indoor

Цаашид нам даралтын зуухтай байгууллагууд болон 252 жижиг аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн халаалтын системд холбох, цахилгаан халаалттай болгох, шөнийн хугацааны цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, агаарын бохирдлыг бууруулах тухай хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй эсхүл хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох, арга хэмжээ авах, хууль тогтоомж зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, жижиг аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчдийг бодлогоор дэмжих, хөдөлгөөнт эх үүсвэрийн насжилт болон бохирдолтод хяналт тавих, Монгол гэр, байр, хувийн орон сууцны дулаан алдагдалыг бууруулах талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хийх, иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дулаан ашиглалтын үнэ тарифийг бууруулах, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг халаалтын тоолууртай болгох, “Агаар орчны бохирдол бууруулах” аймгийн дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ажиллах зэрэг санал гаргав.

Image may contain: 11 people, people sitting and indoor

Image may contain: 9 people, people sitting
                                                                                                                                                                                                            Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ