"Миний гэр бүл-Миний аз жаргал" аянд Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын хамт олон нэгдлээ

Image may contain: 2 people, indoor

Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ хамтран Ховд аймгийн албан байгууллагын удирдлага бүр ажилтан, албан хаагчдынхаа ар гэрийн асуудалд анхаарч, хүүхдүүд эцэг эхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий  "Миний гэр бүл-Миний аз жаргал" аяныг 2019 оны 05-р сарын 15 хүртэл нэг жилийн хугацаанд өрнүүлж байгаа юм. Энэхүү аянд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон нэгдсэнээр аянд нэгдэж байгаа 14 дэхь байгууллага нь боллоо. Энэ үеэр ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт "Байгууллагын хүүхэд хамгааллын бодлого"-ын баримт бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг чухалчлан үзэж эцэг эхчүүдийн зүгээс хүүхэд тэдэнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад тавих анхаарал халамж сайжирах ач холбогдолтой. Үүнээс гадна ГБХЗХГ-ын хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн "Гэр бүлийн үнэ цэнэ-Хамтын амьдралын утга учир" сэдвээр, Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ичинхорлоо үр хүүхдээ ёс суртахуунтай иргэн болгон хүмүүжүүлэх "Хүмүүжлийн эерэг арга" сэдвээр тус газрын ажилтан, албан хаагч нарт мэдээлэл өглөө.  

Image may contain: 1 person, text

Image may contain: 7 people, people sitting and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ