Ховд аймагт “Баруун бүсийн аварга шалгаруулах үсчин, гоо засал, хумс урлал-2018” тэмцээн боллоо



Баруун бүсийн үсчин гоо сайханчдын тэмцээнийг 2 жилд 1 удаа зохион байгуулдаг байна. Тус тэмцээнийг энэ жил Ховд аймагт "ҮСЧИН, ГОО ЗАСАЛ, ХУМС УРЛАЛ-2018" нэртэйгээр зохион байгууллаа. Тэмцээнд Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, баян-Өлгий аймгийн 150 гаруй үсчин гоо сайханчид оролцож үсчиний 5, гоо сайхны 2, нийт 7 төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс гелин хумс дахь уран зураглалын төрөлд Ховд аймгийн оролцогч О.Пүрэвжав, тайзны нүүр будалтын төрөлд Ховд аймгийн оролцогч Э.Энхжин, эрэгтэй зураглалтай засалтын төрөлд Ховд аймгийн оролцогч Ц.Дэлгэрсайхан, эмэгтэй салоны тайралтын төрөлд Говь-Алтай аймгийн оролцогч Г.Оюунаа, эрэгтэй сонгомол засалтын төрөлд Говь-Алтай аймгийн оролцогч М.Баялагмаа, эмэгтэй үдшийн гоёлын төрөлд Ховд аймгийн оролцогч Т.Мөнхцэцэг, эмэгтэй кератив буюу үс хэлбэржүүлэх төрөлд Говь-Алтай аймгийн оролцогч М.Баялагмаа нар тэргүүн байранд шалгарлаа. Харин эмэгтэй шилдэг моделиар Ховд аймгийн оролцогч Т.Уламбаяр, эрэгтэй шилдэг моделиар Баян-Өлгий аймгийн оролцогч Х.Мухамет нар шалгарсан бол шилдэг үсчинээр Ховд аймгийн оролцогч Т.Мөнхцэцэг шалгарч багийн нийлбэр дүн, нийт медалийн тоогоор Ховд аймаг 1-байр, Говь-Алтай аймаг 2-р байр, Завхан аймаг 3-р байранд шалгарсан байна. 

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ