“Домгийн Хаан Догшин Жангар” дуулалт жүжгийг аймгийн ХХҮГ-ын хамт олон, гэр бүлийнхээ хамтаар үзэж сонирхоно



15- р зууны үед Ойрд түмний дунд зохиогдож, нийт Монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох Монголын “ЖАНГАР” баатарлаг тууль нь дэлхийн 4 том туулийн нэг, Монголын нууц товчоо“Гэсэр” зэрэг Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг билээ. Улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл болсон “Монгол Жангар” туулийг Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Ж.Чулууны нэрэмжит Алтан Гадас одонт Хөгжимт драмын театр анх удаа “Домгийн Хаан Догшин Жангар” дуулалт жүжиг болгон тайзнаа амилуулж энэ сарын 27-31 ний өдрүүдэд Ховдчууддаа хүргэх гэж байна.

ВИДЕО:






Ховд аймгийн ХДТ-ын авьяаслаг уран бүтээлчдээ дэмжин аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Эрчүүдийн зөвлөл болон Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баярын өдөр”- ийг тохиолдуулан байгууллагынхаа ажилтан албан хаагчид тэдний гэр бүлд “Домгийн Хаан Догшин Жангар” дуулалт жүжгийн билетээр бэлэг барьжээ. ХХҮГ-ын нийт хамт олон гэр бүлтэйгээ 100 ширхэг билет авч орон нутгийнхаа уран бүтээлчдээ дэмжлээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ