Шим-Ус ОНӨААТҮГ-аас “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна



Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярыг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын үйл ажиллагааг хэрэглэгчдэд сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний Шим-Ус ОНӨААТҮГ-аас “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийг 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Шим-Ус ОНӨААТҮГ-аас өнөөдөр Жаргалант сумын 48 айлын орон сууц, 60 айлын гурван орон сууц, Буянтын боргиогийн  орон сууцны айл өрхүүдийн дунд нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж  хэрэглэгчдийн санал  хүсэлтийг сонсох, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөгөө өгөх, шаардлагатай шугам сүлжээний засвар үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж ажиллав.  

ВИДЕО: 







 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ