Ховд аймагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сургалт зохион байгуулав



“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөр” болон аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Дарь-Овооны эзэд” ТББ хамтран “Нийт ажилтнуудын ХАБЭА-н сургалт” болон ХАБЭА-н мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа. Нийт ажилтнуудад зориулсан сургалтад Ховд дулааны станц, барилгын компаниуд, шатахуун түгээх станц, нисэх онгоцны буудал зэрэг 10 гаруй байгууллагын 80 ажилтан хамрагдсан. Харин мэргэшүүлэх сургалтад 15 хүн хамрагдав.



Сургалтын төгсгөлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалтад хамрагдсан 15 оролцогчид сертификат гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм. 



ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ