Ховд сумын малчидтай оролцооны арга аргачлалыг ашиглан ярилцав



Мерси Кор Монгол ОУБ нь  АНУ-ын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр  2015-2019 оны 8-р сар хүртэл "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2" төслийг хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ оны 9-р сарын 1-ээс эхлэн "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3" төслийг хэрэгжүүлж байна.



Төслийн хүрээнд Монгол улсад малын халдварт өвчний тандан судалгааг оролцооны аргаар хэрхэн хийх талаарх арга аргачлалыг танилцуулах, малын эмч, малчдын хамтын ажиллагааг сайжруулах ажлыг хийж байна.



Энэ ажлын хүрээнд Мерси Кор Монгол ОУБ-ын гамшгийн хөтөлбөрийн менежер Б.Энхтуяа, хөтөлбөрийн ажилтан Б.Оюун-эрдэнэ, Мерси Кор Монгол ОУБ-ын Ховд аймаг дахь зохицуулагч Б.Батсүх, аймгийн Мал эмнэлгийн газрын албаны дарга Б.Мөнхбаатар, Ховд сумын "Бесказына" мал эмнэлгийн эмч К.Хайрлыс нар Ховд сумын Баруун салаа багийн малчидтай оролцооны арга, аргачлалыг ашиглан ярилцлаа. 



Монгол улсад малын халдварт өвчний тандан судалгааг оролцооны аргаар хэрхэн хийх талаарх арга аргачлалыг танилцуулах, малын эмч, малчдын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс зохион байгуулсан уг арга хэмжээнд 20 орчим малчин оролцлоо.

ВИДЕО:  






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ