Жаргалант сумын ИТХ-ын даргаар Л.Отгонцагаан сонгогдож, Ц.Цогтбаярыг сумын Засаг даргад нэр дэвшүүллээ



ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ДАРГААР ЛХАГВАРЭНЦЭНГИЙН  ОТГОНЦАГААН СОНГОГДЛОО

“Аймаг нийслэл, сум дүүргийн 2020 оны ИТХ-ын сонгууль”-ийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааныг энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан. 
Анхдугаар хуралдаанаар 7 асуудал хэлэлцсэн юм. Хэлэлцэх асуудлын 4-рт  Жаргалант сумын ИТХ-ын даргыг сонгож батлах тухай асуудал байв. МАН-ын бүлгээс Жаргалант сумын Цамбагарав багаас сонгогдсон Төлөөлөгч Л.Отгонцагааныг сумын ИТХ-ын даргад нэр дэвшүүлж танилцууллаа. Харин АН-ын бүлгээс сумын ИТХ-ын даргад хэн нэгэн төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэнгүй. Ингээд санал хураалтыг илээр явуулж, хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Жаргалант сумын ИТХ-ын даргаар Лхагварэнцэнгийн Отгонцагааныг сонголоо. 



ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ 7 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАЙГУУЛАВ

Анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудлын 5-рт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай асуудал байв. Хурлаар Тэргүүлэгчдийг 4:3 буюу 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Тодруулбал, МАН-ын бүлгээс Л.Отгонцагаан, М.Адуучин, Б.Батмөнх, Б.Түмэндэлгэр нарыг, харин АН-ын бүлгээс Б.Амартүвшин, Ч.Соёлмаа, Д.Байгалмаа нарыг тус тус сонгож тогтоолын төслийг баталлаа. 



ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН “AНХДУГААР" ХУРАЛДААНД СУМЫН ЗАСАГ ДАРГАД НЭР ДЭВШИЖ ОЛОНХИЙН САНАЛ АВСАН ЦЭНДЖАВЫН ЦОГТБАЯРЫГ ТОМИЛУУЛАХААР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Хуралдааны хэлэлцэх асуудлын 7-рт Жаргалант сумын Засаг даргыг сонгож, өргөн мэдүүлээх тухай асуудал байв. МАН-ын бүлгээс Бичигт багаас Аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Цэнджавын Цогтбаярыг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, танилцуулав. 
Харин төлөөлөгч Б.Туулайтулга Заалнаас Баатархайрхан багаас Сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Бүдээгийн Нямдэлгэрийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, танилцууллаа. 
Харин АН-ын бүлгээс сумын Засаг даргад хэн нэгэн төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэнгүй. 
Ингээд сумын Засаг даргад нэр дэвшигчийн санал хураалтыг нууцаар  явуулж хуралдаанд оролцсон нийт 31 төлөөлөгчийн  23 зөвшөөрч 74,2   хувийн саналаар Цэнджавын Цогтбаярыг сумын Засаг даргаар томилуулахаар Аймгийн засаг даргад  өргөн мэдүүлэх тогтоолын төслийг батлав.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ