Хууль бус загас агнуур буурчээ


Тусгай хамгаалалттай газар нутагт зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс Ховд аймгийн Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг томилогдож, энэ оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тодорхой хоёр цэгт эргүүл, хяналт шалгалт хийж байна. 
Зарим иргэд дэгээ ашиглан загас барьж буй зөрчил гарч байгаа. Одоогийн байдлаар хууль бусаар загас агнах зорилго бүхий 7-8 торыг илрүүлсэн. Гэхдээ сүүлийн үед хийсэн судалгааны үр дүнд хууль бусаар загас агнах тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 орчим хувиар буурсан гэж Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас мэдээллээ.  
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ