25,26,27-нд зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж борооны өмнө салхи түр зуур ширүүснэ



2021 оны 06-р сарын 22-ны өдрийн 20 цагаас 06-р сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10м/с, зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Агаарын температур: Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10м/с. Агаарын температур шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

2021 оны 06-р сарын 24-нөөс 06-р сарын 28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 25,26,27-нд зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: 25,26-нд зарим газраар 8-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ