Цагдаагийн газраас ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

May be an image of 4 people, people standing and outdoors

Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь “Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”, “Ахмадын баяр”-ын хүрээнд  Монгол төрийн Цагдаагийн байгууллагын түүхэн хөгжилд өөрсдийн залуу халуун нас, эрч хүч ирмүүн хөдөлмөрөө зориулсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

May be an image of 4 people, people standing and outdoors

Тус цагдаагийн газрын нийт 61 ахмад ажилтан байдаг бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг сахин, ахмадуудын төлөөлөл болох 19 ахмад ажилтан оролцов.



Уг арга хэмжээний үеэр ахмад ажилтнуудад бие бүрэлдэхүүн жагсаж хүндэтгэл үзүүлэн, ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Мөн цагдаагийн газрын парк шинэчлэлт, хамт олны ололт амжилт, цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар танилцуулж, гарын бэлэг гардуулав.  

ВИДЕО:




May be an image of 2 people, people standing and outdoors

May be an image of one or more people, people standing, military uniform and outdoors

May be an image of 17 people, people standing, outdoors and text that says 'POLICE'
.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ