Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх сургалт боллоо

May be an image of 11 people, people sitting, people standing and indoor

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн эрх хамгаалал- Үжин төв хамтран "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх сургалт, зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа. 

May be an image of 1 person and standing

Тус сургалт зөвлөгөөнд Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Э.Болормаа оролцов.
Тэрбээр Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлийн даргын хувьд ажиллах хугацаандаа хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцооны хувьд анхаарч, ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, 
✅ 2020-2024 оны Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхдийн Баянбулаг зуслангийн үйл ажиллагааг сэргээж, эхлүүлэх
✅ Залуучуудын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр хамгаалах байрны тогтвортой үйл ажиллагааг хангах
✅ Бүтэн өнчин хүүхдэд олгох “Гэрэлт ирээдүй” тэтгэлгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн хамгааллын асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Д.Ундраа нар Ховд аймагт ажиллаж, "Дэлхийн Зөн Ховд" орон нутгийн хөтөлбөртэй хамтран  хүүхэд, гэр бүлийн эрхийг хангах салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг арга зүйгээр хангалаа.

May be an image of 4 people, people sitting, people standing, indoor and text

Ховд аймаг 90,333 хүн амтай, 23,329 өрх, 36736 хүүхэдтэй. 
Аймгийн хэмжээнд нийт 29 хамтарсан багт 217 албан хаагч гэр бүл, хүүхдийн өмнө үүрэг хүлээн ажилладаг.
Сургалт, зөвлөгөөнд Жаргалант сумын 12 хамтарсан багийн 60 гишүүн, Ховд аймгийн ГБХЗХГ,  ТХБ-ны нийгмийн ажилтнууд, 9 ЕБС-ийн захирал, 1 политехникийн коллеж,  16 төрийн,9 хувийн хэвшлийн цэцэрлэгийн эрхлэгчид, ЭМГ, БШУГ, Цагдаагийн газрын албан хаагчид нийт 100 хүн оролцов. 

Дээрх сургалт зөвлөгөөнийг үргэлжлүүлэн Мянгад, Дөргөн, Манхан, Зэрэг сумдад тодорхой хуваарийн дагуу зохион байгуулж, зөвлөн туслаж ажиллах юм. 


8 хүн ба сууж буй хүмүүс нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ