-Аргын тооллын 9 сарын 26. Даваа (Сумьяа) гараг (2022)



Намрын дунд шарагчин тахиа (их) сар, 4 ногоон мэнгэ, шороо суудалтай.
-Аргын тооллын 9 сарын 26. Даваа (Сумьяа) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 1, хар морь, тугчин-12 од, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:43-18:42.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бурхан шүтээн тахихад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ