-Аргын тооллын 11 сарын 4. Баасан (Сугар) гараг (2022)



-Аргын тооллын 11 сарын 4. Баасан (Сугар) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 11, цагаагчин тахиа, шувуун хошуут-24 од, суудал шороо, мэнгэ 1 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:40-17:30.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасанүйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ