Энэ сарын 12-ноос нийт нутгаар хүйтний эрч чангарна



2023 оны 01-р сарын 10-наас 01-р сарын 14-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: 10,11-нд зарим газраар ялимгүй цас орно.
Салхи: 10,11,12-нд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 12-ноос нийт нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ