02-р сарын 02-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



2023 оны 01-р сарын 27-ны өдрийн 20 цагаас 01-р сарын 28-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, Алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр. Алтайн өвөр говиор шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна

Ховд хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Агаарын температур шөнөдөө -23..-25 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

2023 оны 01-р сарын 29-нөөс 02-р сарын 02-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 30-нд Алтайн салбар уулсаар ялимгүй цас орно.

Салхи: 30,31-нд Алтайн салбар уулсаар секундэд 7-12 метр. Бусад хугацаанд секундэд 3-8 метр.

Агаарын температур: Алтайн өвөр говиор шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ