МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн өвлийн улирлын төгсөлт боллоо

May be an image of 9 people and text

МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн өвлийн улирлын төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2024.01.26/ боллоо.

Бакалаврын түвшинд Эрхзүй хөтөлбөрөөр 21, нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр 2, магистрын түвшинд Боловсрол судлал хөтөлбөрөөр 3, Хими хөтөлбөрөөр 3, Экологи хөтөлбөрөөр 2, Түүх хөтөлбөрөөр 4, Төрийн захиргааны менжмент хөтөлбөрөөр 2, Хэл шинжлэл хөтөлбөрөөр 1, нийт 38  суралцагч төгсгөж, диплом, энгэрийн тэмдгээ гардан авав.

Эрдмийн баярын үйл ажиллагаанд сургуулийн захирал доктор, дэд профессор Б.Баяржаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны хэлтсийн дарга доктор, дэд проф Д.Отгонбаяр болон  эрдэмтэн багш, удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл оролцож, нийт төгсөгчдөдөө баяр хүргэлээ.

May be an image of 6 people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ