
2025 оны 09-р сарын 29-нөөс 10-р сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/Энэ 10 хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй байж 03-наас нийт нутгаар хүйтэрнэ/
Хур тунадас: 01, 02, 06-нд зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас, уулаараа нойтон цас орно.
Салхи: 30, 10 сарын 01,02,03-нд зарим газраар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +19...+24 градус дулаан, 03-наас нийт нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө -4....-9 градус хүйтэн, өдөртөө 0....+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +5.... +10 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.