2025 оны 10-р сарын 06-наас 10-р сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:11,12,14,15-нд зарим газраар ялимгүй хур тунадас, уулаараа нойтон цас, цас орно.
Салхи: 11,12,14-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 06,07-нд нийт нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 08-наас нийт нутгаар бага зэрэг дулаарч уулархаг нутгаар шөнөдөө -4....-9 градус хүйтэн, өдөртөө 0....+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс +1 градус дулаан, өдөртөө +6....+11 градус дулаан байна. 12-ноос нийт нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.