-Аргын тооллын 12 сарын 16. Мягмар (Ангараг) гараг (2025)



-Аргын тооллын 12 сарын 16. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Өвлийн эхэн улаагчин гахай сарын билгийн 27, шарагчин хонь өдөр, мэнгэ 6 цагаан, суудал огторгуй, салхины эх-14 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:00.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин үхэр, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, хонь, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Бэрийн үйл, хурим хийх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, анд бололцох, өвчин эмнэх, үзүүлэх, засуулах, эм хүртэх, хүнийг ханаж, төнөх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, нохой авах, цэрэг хөдөлгөх, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, замд гарах, бузарыг дарж, дайсагнах үйл, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ