
-Аргын тооллын 12 сарын 17. Лхагва (Буд) гараг (2025)-Өвлийн эхэн улаагчин гахай сарын билгийн 28, цагаан бич өдөр, мэнгэ 5 шар, суудал ус, эрхтний тэргүүн-15 од, үхэх барилдлагат өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:00.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, лам болох, буян номын үйл, ном сонсох, нохой авах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, тангараг үүсгэх, газар хагалах, гуу, суваг татах, худаг малтах, их гол гатлах, загас барих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, чимэг оёх, малын үс, ноос хяргах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, дайсан номхтгох, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.