Admin 3/15/2025 Photo, Design 5 Өнөөдөр Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр нь жил бүрийн 3-р сарын 15-нд тохиодог. Энэ өдрийг анх 1983 онд Олон Улсын Хэрэглэгчийн Холбоо (Consumers International) санаачилсан бөгөөд энэ өдөр хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд мэдээлэл түгээж, сурталчилгаа хийж, хэрэглэгчдийг эрхийнх нь талаарх мэдээллээр хангах зорилготой.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмл 3/15/2025
Admin 2/17/2025 Photo, Design 5 Ховд аймгийн ИТХ-ын Зохион байгуулалт олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Ц.Азбилэгийг томилжээ Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-д заасны дагуу төрийн захиргааны удирдах албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах журам, холбогдох хуулийн дагуу (2025.02.17)-ны өдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн даргаар Ц.Азбилэгийг томилж, тушаалыг нь гардуулан өглөө. Ц.Азбилэг нь Зэрэг сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар 12 жил ажилласан, төрийн албанд шатлан 2/17/2025
Admin 1/13/2025 Photo, Design 5 Хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхэн энэ өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас уламжлалын дагуу хэд хэдэн арга хэмжээг төлөвлөн зохион байгуулав. Өнөөдөр /2025.01.13/ Галдан бошгот, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө. Энэхүү арга хэмжээнд аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч Л.Энхбаяр, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Жамъяандорж, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү болон 1/13/2025
Admin 12/20/2024 Photo, Design 5 Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан эхэллээ Ээлжит хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нээж үг хэлсний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв.Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцохоос 70.7 хувийн ирцтэй байна.Энэ удаагийн хуралдаанаар:-Аймгийн ИТХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай,-Аймгийн ИТХ-ын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай,-Аймгийн ИТХ-ын дэргэдэх хороодын чиг үүрэг, ажиллах журам батлах тухай,Аймгийн ИТХ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн:-Аймги 12/20/2024
Admin 12/18/2024 Photo, Design 5 Аймгийн ИТХ-ын дэргэдэх "Сайн засаглал, нутгийн удирдлага, хууль зүйн хөгжлийн хороо" хуралдлаа Энэ сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газраас ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг боловсруулж, бэлтгэл ажлыг хангаж байна.Өнөөдөр /2024.12.18/ ИТХ-ын дэргэдэх "Сайн засаглал, нутгийн удирдлага, хууль зүйн хөгжлийн хороо" хуралдаж ээлжит II хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлуудтай танилцаж санал бодлоо солилцлоо. Хуралдаанаар:-Аймгийн ИТХ-ын 2024-2028 оны стратеги батл 12/18/2024
Admin 12/17/2024 Photo, Design 5 “Ногоон байгаль эко клубийн өдөрлөг” зохион байгуулав Ногоон байгаль эко клубийн үйл ажиллагааг сурагч найзууддаа сурталчлах зорилгоор “Ногоон байгаль эко клубийн өдөрлөг” арга хэмжээг өнөөдөр /2024.12.17/ Жаргалант сумын ЕБ-ын 2 дугаар сургууль дээр зохион байгууллаа.Аймгийн ИТХ-ын дэргэдэх Ногоон байгаль эко клуб нь аймгийн төвийн ЕБС-ийн ахлагч нараас бүрдсэн 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдаж 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. “Ногоон бай 12/17/2024
Admin 12/9/2024 Photo, Design 5 Ховд аймгийн Малчдын бүлгийн гишүүдийн зөвлөгөөн боллоо Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Мал, мах-2024” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд аймгийн “Малчдын бүлгийн гишүүд”-ийн зөвлөгөөнийг Цагдаагийн газартай хамтран өнөөдөр (2024.12.09) зохион байгуулав. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Эрхбаяр оролцон, мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрбээр, “Аймаг орон нутгийн зүгээс эдийн засгийн чухал салбар болох мал аж 12/9/2024
Admin 12/9/2024 Photo, Design 5 Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа Авлигатай тэмцэх газраас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.Өнөөдөр /2024.12.09/ зохион байгуулсан сургалт хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон ажлын албаны 200 га 12/9/2024
Admin 12/5/2024 Photo, Design 5 Олимпын таеквондогийн Сүлд Алдар клубийн тамирчдад цол зэрэг, үнэмлэх гардуулав 2010 оноос хойш Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа Олимпын таеквондогийн Сүлд Алдар клуб нь 1200 гаруй тамирчин бэлтгэсэн байна.Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр өнөөдөр (2024.12.05) тус клубийн тамирчдад спортын зэрэг цол болон дэлхийн таеквондогийн холбооны үнэмлэх, сертификат гардуулах ёслолд оролцлоо.Сүлд Алдар клубт таеквондогийн спортоор хичээллэж, гаргасан амжилтаараа зэрэг цолны болзол хангасан Ихбатын Хүслэн, Пүрэвдоржийн Алтаншагай нарт Спортын дэд мастер цолыг, мөн дэл 12/5/2024
Admin 11/29/2024 Photo, Design 5 Ховд аймгийн Шүүх шинжилгээний албанд утах аргаар гарын мөр илрүүлэх тоног төхөөрөмж олголоо Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсанаар Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны үйл ажиллагаанд зориулж утах аргаар гарын мөр илрүүлэх тоног төхөөрөмжийг өнөөдөр (2024.11.28) аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга З.Эрхбаяр хүлээлгэн өглөө.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.5.4-д шүүхийн шинжилгээний байгууллагаас хуульд заасан чиг үүргэ 11/29/2024