Аймгийн ИТХ

Ховд аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө

Ховд аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан энэ сарын 24-ний өдөр нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд Цахим хэлбэрээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Хуралдааныг хааж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэллээ. Тэрбээр:Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны зарчим, удирдлагын тогтолцоо, эрх хэмжээний хүрээнд нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал бодлоо уралдуудлан, Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг ханг
11/25/2020

Ховд аймаг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд 457.3 сая төгрөг зарцуулна

Аймгийн ИТХ-ын хурлын 2 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр баталсан 5 асуудлын нэг нь 2020 оны төсөв батлах тухай 10/06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг нэмж батлах тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл COVID-19 цар тахлын халдварын үед хөл хорио тогтоох магадгүй хүнсний хомсдол үүсэж болзошгүй учраас тэрхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мах, гурил, будаа, элсэн чихэр зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор тодорхой хэмжээний төсөв /457,3 сая/ батлах хэр
11/25/2020

Аймгийн ИТХ-ын хороодын чиг үүрэг, бүрэлдэхүүнийг баталлаа

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн ИТХ-ын хурал 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр анхдугаар хуралдаанаа зохион байгуулсан. Тус хурлаар ИТХ нь Нутгийн удирдлага, хууль, эрхзүйн гадаад харилцаа, ёс зүйн хороо, Төсвийн хяналт, Эдийн засгийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Хүнс, Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын хороо, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хороо гэсэн 5 хороотой байх тухай асуудлыг хэлэлцэн баталсан юм.Тэгвэл
11/24/2020

Онцгой үед аймгийн ИТХ-ын хуралдааныг “ЦАХИМ"-аар хуралдуулна

“COVID-19” цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон. Энэ цаг үед аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааныг “ЦАХИМ”-аар зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 23.14 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хууль, Ховд аймгийн ИТХ-ын Хуралдааны дэгт тусгагдсаны дагуу байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байда
11/24/2020

Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг “ЦАХИМ” хэлбэрээр зохион байгуулж байна

Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Хуралдаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас цахимаар 25 Төлөөлөгч, танхимаар 15 Төлөөлөгч оролцож, 95.16 хувийн ирцтэйгээр хуралдаан хуралдаж байна. Хуралдаан 09.00 цагт аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд цахимаар эхлэв.Хуралдаанаар: - Цахим хуралдааны дэг батлах тухай- Хорооны бүрэлдэхүүн, ажи
11/24/2020

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан боллоо

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдааныг энэ сарын 06-ны өдөр зохион байгуулж, үндсэн гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, хурлын эхэнд аймгийн ИТХ-ын хоёр, гуравдугаар хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцсэн. Ингээд Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, гуравдугаар хуралдааныг 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны үеэр “Өмч хөрөнг
11/6/2020

Ховд аймгийн ГХУСАЗСЗ-өөс Шүүх шинжилгээний албанд тоног төхөөрөмж олгов

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өчигдөр Шүүх шинжилгээний албанд зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Тус ажлыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байжээ. Ингээд Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны үйл ажиллагаанд зориулж 4 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий техникийн үзлэг хийх багц тоног төхөөрөмжийг олголоо.Энэхүү тоног төхөөрөмжийг аймгийн ИТХ-ын дарга бөгө
11/3/2020

Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүллээ

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн нэг чухал асуудал бол аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх явдал юм. МАН-ын бүлгээс Мянгад сумаас сонгогдсон төлөөлөгч Батсуурийн Дүгэржавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, танилцуулав. Энэ асуудалтай холбогдуулан АН-ын бүлгээс дэгийн дагуу нэг цагийн завсарлага авч, хуралдаан дахин үргэлжиллээ.АН-ын бүлгээс аймгийн Засаг даргад өөр төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэнгүй. Харин завсарлагааны хугацаанд аймгийн Засаг даргад нэр дэвшигч Б.Дүг
11/2/2020

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг бол Тэргүүлэгчдийг сонгох явдал юм. Хурлаар тэргүүлэгчдийг 9:2 буюу 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтлоо. Тодруулбал, МАН-ын бүлгээс Г.Пүрэвганди, М.Ганзориг, Б.Амаржаргал, Ж.Батсайхан, Т.Баярсайхан, Л.Бадамхорлоо, Г.Цэдэнбал, Т.Бергенбай, Д.Эрдэнэцэцэг нарыг харин АН-ын бүлгээс Л.Энхбая
11/1/2020

Ховд аймгийн ИТХ-ын даргаар Г.Пүрэвганди дахин сонгогдлоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан амжилттай үргэлжилж байна.Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. МАН-ын бүлгээс Жаргалант сумын Тахилт багаас сонгогдсон төлөөлөгч Г.Пүрэвгандийг аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлж танилцууллаа. Харин АН-ын бүлгээс хэлэлцэх асуудалтай холбогдуулан дэгийн дагуу нэг цагийн завса
11/1/2020
Ховдын мэдээ