Аймгийн ИТХ

Аймгийн ИТХ-ын ажлын алба Мөст, Мөнххайрхан суманд ажиллав.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 27 дугаар тогтоолоор баталсан “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албаны ажлын хэсэг  05 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Мөст, Мөнххайрхан сумдад ажилласан байна.Энэ үеэр Мөст, Мөнххайрхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг хуралдуулан
5/15/2017

Аймгийн ИТХ-ын ажлын алба Цэцэг суманд ажиллав.

Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 05 дугаар сарын 12-ны өдөр Цэцэг суманд ажиллаж байна. Ажлын хэсэг тус сумын ИТХ-ын хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, түүний үр дүн, иргэддээ хэрхэн хүрч ажиллаж байгаа, дотоод бичиг баримтын бүрдэл, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэж буй асуудал, түүний үр дүн, багийн Иргэдийн  нийтийн хурлын үйл ажиллагааны үр дүн, түвшинг газар дээр нь үзэж танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зор
5/13/2017

Нийгмийн салбарын байгууллагууд "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгууллаа.

2017 онд зохион байгуулах Нээлттэй хаалганы өдрийн хуваарийн дагуу 5-р сарын 11 ний өдөр Ховд Хөгжил Политехник коллеж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг нийгмийн салбарын байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр" аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа. Энэ өдөр тус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлан иргэдэд мэдээлэл өгч, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажилласан байна. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд аймгийн ИТХ-ын д
5/12/2017

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 48-р зарлигаар Ховд аймгаас 54 хүн төрийн дээд одон медалиар шагнуулав.

Төрийн дээд одон медалиар шагнах ёслолын арга хэмжээ  Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо. Монгол улсынхаа хөгжлийн түүхийг бичилцэж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн салбар салбарын төлөөлөл болсон олон үндэстэн ястны өлгий Ховд нутгийн хөдөлмөрч ард түмнээс Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан нэр бүхий 54 эрхмийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар хүндэтгэлтэйгээр
5/11/2017

Аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан 6-р сарын 2 нд хуралдана.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 6 дахь удаагийн хуралдаан 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдлаа. Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг, Б.Амгаланбадрах, Б.Баярсайхан, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж 54,5 хувийн ирцтэйгээр хуралдав. Хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III-аар хуралдааныг 06 дугаар сарын 02-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэж, “Ховд аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж сэтлэх ажлын зөвшөөрөл олгох, гүйцэтгэх ж
5/11/2017

"Business breakfast" уулзалтанд төр, хувийн хэвшлийн удирдлагууд, бизнес эрхлэгчид гээд 70 орчим хүн оролцлоо.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор "Business breakfast" уулзалт, ярилцлагыг 05 дугаар сарын 05-ы өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа нартаа уулзалт, ярилцлага өрнүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүл
5/5/2017

Аймгийн ИТХ-ын ажлын алба Мянгад суманд ажиллав.

Аймгийн ИТХ-аас Тэргүүлэгчдийн хуралдааны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг баталсан.Уг журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор Үнэлгээний ажлын хэсэг Мянгад суманд 2017 оны 05 дүгээр сарын 04-ний өдөр ажиллалаа.Энэ өдөр Мянгад сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг хуралдуулан сумын энэ оны
5/5/2017

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Усан спортын төвийг аймгийн Онцгой байдлын газарт ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 5 дахь удаагийн хуралдаан 4 дүгээр сарын 27-ны өдөр хуралдлаа. Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Жаргалсайхан, Ч.Чинбат, Б.Баярсайхан, Т.Баярсайхан, Ю.Азамат, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш, Д.Батхуяг нар хүрэлцэн ирж 81,8 хувийн ирцтэйгээр хуралдаж 9 асуудал хэлэлцэн батлав. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2017 оны  2-р улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулан батлуулж, Алдарт эхийн 1-р одонгоор 38, 2-р одонгоор 277 эхийг шагнуулахаар ө
4/28/2017

“Алтай – Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн хуралд Ховд аймгийн төлөөлөгчид оролцлоо.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 4 дүгээр сарын 18,19,20-ны өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрүмч хотод зохион байгуулагдсан “Алтай – Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 14 дүгээр ажлын хуралд оролцлоо. Тус хуралд БНХАУ-ын ШУӨЗО, ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улс, Алтайн хязгаар, Казакстан улсын Дорнод Казакстан муж, МУ-ын Ховд, Баян-Өлгий аймаг зэрэг 4 орны 6 аймаг мужийн удирдлагууд болон бус
4/27/2017

“Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж” сэдэвт сургалтанд 90 гаруй төрийн албан хаагчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, төрийн албан хаагч, иргэдэд зориулан “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж” сэдэвт  сургалтыг  зохион байгууллаа. Тус сургалтыг  төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, сэтгэлгээ, удирдах ур чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчид болон иргэдэд эрх зүйн тодорхой мэдлэг олгох зорилг
3/29/2017
Ховдын мэдээ