-Аргын тооллын 8 сарын 1. Лхагва (Буд) гараг/ 2018 /



-Аргын тооллын 8 сарын 1. Лхагва (Буд) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 19, хөхөгчин үхэр, могойг хүлэгч-25 од, уул суудал, 9 улаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:28-20:28.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Гэвч хонь, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Замд явах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ