-Аргын тооллын 9 сарын 21. Мягмар (Ангараг) гараг (2021)



-Аргын тооллын 9 сарын 21. Мягмар (Ангараг) гараг (2021)
-Билгийн тооллын 16, хар бич, могойг хүлэгч-25 од, суудал гал, мэнгэ 5 шар, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:37-18:52.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал
-Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ