-Аргын тооллын 9 сарын 22. Лхагва (Буд) гараг (2021)



-Аргын тооллын 9 сарын 22. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын 17, харагчин тахиа, дэлгэрүүлэгч-26 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, рашааны барилдлагатай өдөр. Балжинням, дашням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:38-18:50.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Цог буян, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ