Аймгийн Засаг дарга Э.Болормаа "НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ”-ний нөхцөлийг сайжруулахад анхаарахаар боллоо

4 хүн нарын зураг байж магад

Одоогийн байдлаар 26 компани МоЭнКо ХХК-тай “НҮҮРС ТЭЭВРИЙН ГЭРЭЭ” байгуулан ажиллаж байна. Гэрээг хоёр жил тутам шинэчилдэг бөгөөд энэ удаагийн гэрээг 18 компани хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахаар болжээ. 

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөн нэмэгдэж байгаа энэ үед гэрээний зарим зүйл, заалт нь тээвэрчдийн эрх ашиг, нийгмийн асуудлыг өмнөхөөсөө дордуулсан гэрээ болсон гэж жолооч нар үзэж байна. Тиймээс өнөөдөр /2023.12.27/ аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар: 

🖊Тээвэрчид, компанийн төлөөллүүд санал бодлоо илэрхийлж тээврийн компани, жолооч нарын саналыг тусгах, гэрээний нөхцөлийг сайжруулахад хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа. 

3 хүн, өсгөгч, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа:

✅МоЭнКо ХХК-д аймгийн Засаг даргын Тамгын газраас албан бичиг хүргүүлэх,
✅Тээврийн компани, жолооч нар болон Үйлдвэрчний эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж “НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ”-ний нөхцөлийг сайжруулах хэлэлцээр хийхээр шийдвэрлэлээ.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

9 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ