2023 оны "ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ"-с тодорлоо

14 хүн нарын зураг байж магад

Ховд аймгийн Залуучуудын холбооноос жил бүр "Шилдэг тэргүүний залуучууд"-ыг салбар бүрээр шалгаруулан алдаршуулдаг уламжлалтай. 
Улиран өнгөрч буй 2023 онд ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан залуучуудыг арван номинациар тодруулан өнөөдөр /2023.12.29/ шагналыг нь гардууллаа.

“ТӨРИЙН АЛБА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ЗАЛУУ”-аар:
Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Бадамгаравын Болд-Эрдэнэ

“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГ ЗАЛУУ”-аар:
Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн Түүх, нийгмийн багш Долгорсүрэнгийн Төмөрбаатар

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ЗАЛУУ”-аар:
БОЭТ-ийн их эмч Дуламсүрэнгийн Чинзориг

“БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫНШИЛДЭГ ЗАЛУУ”-аар:
“Эрхэт Модун” группийн захирал Б.Очироо

“БИЗНЕС, ЭДИЙН ЗАСАГ, БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ЗАЛУУ”-аар:
Хаан банкны Ховд салбарын захирал Дамдинсүрэнгийн Жаргалбилэг

“СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ЗАЛУУ”-аар:
ХДТ-ын хөөмийч, “АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД 2023” шоуны шилдэг оролцогч Д.Золзаяа

“СПОРТЫН САЛБАРЫН  ШИЛДЭГ ЗАЛУУ”-аар: 
“Ижил Алтай” ХХК-ийн захирал Түмэндэмбэрэлийн Алтаншагай,

“АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ЗАЛУУ”-аар:
“Булган транс” ХХК-ийн тээврийн жолооч Д.Улаанхүү 

“ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ЗАЛУУ”-аар:
“Арвижих Фарм” ХХК-ийн захирал Цогзолын Мөнхбат,

“ТЭРГҮҮНИЙ МАЛЧИН ЗАЛУУ”-аар:
Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин П.Доржпүрэв нар шалгарлаа.  

"Шилдэг тэргүүний залуу"-сын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвганди, аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ